Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “….Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тусгасан. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 25 хороо өнгөрөгч долоо хоногт Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, тогтоолоо Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэлд өргөн барьсан юм.
Улмаар Баянгол дүүргийн 2020-2024 оны бүрэн эрхийн хугацаанд хорооныхоо нийт иргэдийн олонхийн саналыг авч, сонгогдон томилогдсон хороодын Засаг дарга нар болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг батламжиллаа.