Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очсоноос хойш эхлэх энэ түүхийг ухвал далай л гэсэн үг ...
-Захирлаар очоод 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан гэх,
-Эрдэнэтэд амьдрах байрандаа 180 сая төгрөгний иж бүрэн засвар хийгээд байгаа мэдээлэл ч мөн гарсан.
-Иж бүрэн завар хийсэн байрандаа MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан гэх
Энэ бол ердөө хэвлэлээр ил гарсан мэдээлэл. Үүний цаана цөөнгүй тансаглал далд хэлбэрээр нуугдаж байгаа гэх хардлага төрдөг. Х.Бадамсүрэн Б.Бүрэнжаргал, Б.Бадрах гээд хоёр хүүтэй, бүр сүүлд нэг охин төрүүлсэн. Хэнз охиндоо экс гишүүн Х.Бадамсүрэн амь гэх юм билээ. Экс гишүүн Х.Бадамсүрэнгийн том хүү Б.Бүрэнжаргал загвар өмсөгч Энхмаатай гэрлэсэн. Харин бага хүү Б.Бадрах нь загвар өмсөгч Г.Оюунгэрэлтэй гэрлэсэн. Англид боловсрол эзэмшсэн бага хүү Б.Бадрахыг нь тун чамбай, өндөр боловсролтой залуу гэдэг юм билээ. Даан ч аавынхаа нөмөр нөөлөг доор Эрдэнэт үйлдвэр дотор эрх нохойгоо хөтлөөд салхилдаг гэх мэдээлэл тарж байсан.