alim.mn | 2024.12.23
Э.Магнайбаярт "Энканто" хотхонд таван өрөө байр, албан тушаал амласан уу

Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдсон Э.Магнайбаяр МАН-д элссэн нь Баянголчуудын бухимдлыг төрүүлсэн билээ. Түүнийг эгүүлэн татах ёстой гэсэн байр суурийг Баянгол дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын гишүүд үзэж буй юм. Учир нь дүүргийн төлөөлөгчийн суудлыг МАН-д худалдсан гэх мэдээллийг сөрөг хүчний зүгээс гаргаад байгаа.

МАН-аас Э.Магнайбаярт "Энканто" хотхонд таван өрөө байр, мөн албан тушаал амласан” гэх мэдээлэл бий. Энэ талаар Э.Магнайбаяраас тодруулахад “надад байр, албан тушаал амласан зүйл байхгүй. Миний өөрийн улс төрийн сонголт, шийдвэр байсан. Би 2008 оноос хойш НАМЗХ-ны гишүүн байсан. 2016 онд Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Энх-Амгалангийн сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан. Миний үзэл санаа бол Ардын намд байдаг. 2018 онд МАХН-д элссэн. Тэгээд орон нутгийн сонгуулийн дараа МАН-даа байх нь зөв юм байна гэж үзээд ийм шийдвэр гаргасан. МАН-д орсон нь хууль зөрчсөн үйлдэл биш. Би залуу хүн, хэн нэгний барьцаанд ороод явахгүй” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ