alim.mn | 2024.12.23
Дубайн гэрээтэй захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргажээ

“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын зүгээс "Оюу толгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэлийг нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг авч хэлэлцээд  Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ