alim.mn | 2025.05.12
14 хүүтэй гэр бүл удаан хүлээсний эцэст охинтой болжээ

АНУ-ын Мичиган мужийн нэгэн гэр бүл 14 хүү төрсний дараа охинтой болсон байна. Ингэснээр охин 14 ахтай гэр бүлийнхээ хамгийн бяцхан гишүүн болжээ.

Хосууд хоёулаа 45 настай. Тэд охинтой болсондоо туйлын их баяртай байгаагаа хэвлэлийнхэнд ярьжээ. Тэдний гэр бүл 14 хүүгийнхээ тухай тв шоу хийдэг байсан нэрээ одоо солих хэрэгтэй болж байх шиг байна гэсэн байна. Тэдний том хүү 28 настай Тайлор хэлэхдээ, эцэг эх нь хэзээ ч охин төрөхгүй байх гэж боддог байсан гэжээ. Үүнээс гадна тэрбээр манай ээжид ягаан өнгийн зүйл байдаг гэж ч бодохгүй байна гэжээ. Хосууд ахлах сургуульд байхдаа л болзож эхлэн гэр бүл болсон байна. Тэд анхны хүүгээ 17-тойдоо өлгийдөн авчээ. Хэдийгээр олон хүүхдийн эцэг эх ч гэлээ, хосууд боловсролоо орхигдуулалгүй хэн хэн нь дээд боловсролтой болжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ