
Жилл Трейси Байден нь 1951 онд төрсөн. Англи хэлний багш мэргэжилтэй. Дунд сургуулиасаа англи хэлний хичээлийг сонирхон судалж, энэ чиглэлээрээ Делаверийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Жилл Нью-Жерси мужийн Хаммонтонд төрсөн. Түүний бага нас Пенсильванийн Уиллоу-Гровт өнгөрчээ. Жиллийн аав Доналд Жейкобс нь итали гаралтай, банкны ажилтан байв.
Жилл Байден өмнө нь амьдрал зохиож байсан.
Жилл нэмэлт мөнгө олохын тулд орон нутгийн загварын агентлагт моделиор ажилладаг байжээ. Жо Байден түүний зургийг автобусан дээрх сурталчилгаанаас анх хараад дурласан гэдэг.
Жо, Жилл нар 1975 оны хавар анх болзжээ. Тэд 1977 онд гэрлэж, Жилл Жо Байдены хоёр хүүгийн сайн ээж байхын зэрэгцээ 1981 онд Эшли охиноо өлгийдөн авав.
Жо Байден, Жилл Байден нар охин Эшлитэйгээ.
Жо Байден хоёр дахь гэрлэлт нь түүний улс төр болон амьдралыг бүхэлд нь аварсан гэж ярьдаг. Эхнэр, бяцхан охиноо ослоор алдсан Жо Байден Жиллтэй учирснаар хүнд үеийг даван туулж чаджээ.
Жилл Байден карьерынхаа бүхий л хугацаанд багшилсан юм. Тэрбээр хүнд хэцүү амьдрал туулсан хүмүүст англи хэл заасан багш гэдгээрээ нэр хүндтэй.