Хил хамгаалах ерөнхий газар "Монголын практик буудлагийн холбоо"-нд бүр 60 сая төгрөгийн сургалтын төлбөр төлжээ. Тус буудлагын холбооны танилцуулгад бичсэнээр практик буудлагын спорт нь бодит нөхцөл байдалд галт зэвсгээр хэрхэн богино хугацаанд оночтой бөгөөд аюулгүй буудахад сургадаг спорт гэнэ. Ингэхлээр манай хилийн цэргийн дарга нар богино хугацаанд оночтой буудаж чаддаггүй болоод л ийм сургалтыг 60 сая төгрөгөөр авчээ. Хил хамгаалахын дарга нар таван жил сурдаг хүчний дээд сургуулийг төгссөн байж таарна. Сурч байхад нь буудахыг заасан байх ёстой. Гэтэл буудлагын хичэл дээрээ бүгдээрээ шахуу муу дүн авсан гэх дүр зураг гарч ирж байна. Хил хамгаалахын дарга нар муу бууддаг бол торгон хил дээр алба хааж байгаа хилчдийн дунд мэргэн буудагчид зөндөө бий. Ядахдаа тэднээс нэгийг нь авчираад өөрсдөдөө хичээл заалгасан төсвийн мөнгөнд маш хэмнэлттэй тусах байсан. Гэсэн ч ичсэн бололтой. Ингээд хувийн компанийг өндөр үнээр хөлөсөлж сургалт авсан байна.