alim.mn | 2024.12.22
Ч.Хүрэлбаатарын төрсөн ах, Д.Оюунхоролын нөхрийг Ерөнхий консулаар томилжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилжээ. Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг,  Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын  нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргажээ. Г.Жаргалсайхан  нь  Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар мөн Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Харин  Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын  төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан юм. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
zochin
4 жилийн өмнө
69.140.102.37
Arai denduu yumaa, alban tushaal naimaaltsdagiin tod jishee
Төстэй мэдээ