alim.mn | 2024.12.24
“Төгсчандмань” жолооны курсэд суусан хятад иргэдийг шалгалтанд тэнцүүлэхийн тулд 933 мянган төгрөгийн хахууль өгчээ

Хятад иргэд жолооны үнэмлэх авах нь тун амархан болжээ.  “Төгсчандмань” жолооны курсын зарын дагуу Хятадын иргэд орчуулагчийн хамт ирж давтан сургалтанд суужээ. Нийтдээ 45 орчим хятад иргэнээс нэг хүний 275 мянган төгрөг авсан байна. Үүнээс 10 саяыг нь Д.Ж авч хоёр саяыг нь тухайн үед “Төгсчандмань” компанийн гүйцэтгэх захирал Г.С гэдэг эмэгтэйд “хятад иргэдийн шалгалт болон бичиг баримтанд зарцуулаарай” гээд өгчээ.  Хятад иргэдэд дүрмийн хичээл орж сургалт дууссаны дараа бичиг баримтыг нь бүрдүүлж шалгалт шүүлгэнд ороход бэлэн болгожээ. Д.Ж нь ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төвд төгсөгчдөө шалгалтанд оруулах хүсэлт гаргахыг Г.С-д хэлжээ. Хүсэлт гаргасын дараа дээрх төвийн Мэргэжил хяналтын тасгийн мэргэжилтэн Б.Д “Төгсчандмань” жолооны курсэд ирж хятад иргэдээс замын хөдөлгөөний дүрмийн шалгалт авчээ. Шалгалтанд бүгд тэнцэж жолооны үнэлэхээ авчээ. Гурав хоногийн дараа  “Төгсчандмань” компанийн гүйцэтгэх захирал эмэгтэй Бүртгэл хяналтын төвийн ойролцоо мэргэжилтэн Б.Д-тэй машиндаа уулзаж цагаан тортой амттаны хамт 900 мянган төгрөгийг “баярласан шүү миний дүү” гээд өгчээ. Гүйцэтгэх захирал нь Д.Ж-д “болгосон, би зохицуулсан” гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ