Даунтай залуу уснаас хүн аварч “Эр зоригийн одон”-гоор шагнуулжээ
Италийн Соёлын сайд тэнгисийн давалгаанд туугдан амиа алдах шахсан бяцхан охиныг аварсан Валериод “Эр зоригийн одон”-г өөрийн гараар зүүж өгчээ. Энэ залуу даунтай ч оюун ухаан, бие бялдарын хөгжил боломжийн хувьд бусдаас огт дутахааргүй. Усан сэлэлтээр олон жил хичээлллэж бүр албан ёсны уралдаан тэмцээнд оролцож зохих түвшинд амжилт гаргасан гэнэ. Түүнийг аавтайгаа хамт тэнгисийн эрэгт амарч байхад гэнэт салхилж хүчтэй давалгаа хоёр бяцхан охиныг хаман авч оджээ. Хүмүүс хашгиралдан сандарсан ч араас нь орох хүн гарсангүй. Болсон явдлыг холоос харсан Валерио эцгийн хамт гүйн ирж араас нь сэлжээ. Хэдийгээр хүчтэй салхилж давалгаалж байсан ч залуу нэг охиныг гүйцэн усны мандалд гаргажээ. Аав нь нөгөө охиныг аварсан байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ