Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар нь “Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг” ТББ-тай “Монголын түүхэн зургийн цомог” хийлгүүлэхээр гэрээ байгуулжээ. Ийм ажил хийж хийлгүүлж болох нь мэдээж. Гэхдээ энэ ажлын хөлсөнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 105 сая төгрөг гарсан бол гэрээ дээр нь 30 сая төгрөг гэж тохиролцсон байх юм. Улмаар гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно гэж заажээ. Тэгэхээр гэрээний дүн нь 30 сая төгрөг болж таарна. Мөн гэрээнд зааснаар “Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг” ТББ урьдчилгаа 30 хувийг эхэлж авах бөгөөд гэрээт ажлаа хийж гүйцэтгэсний дараа үлдэгдэл 70 хувиа авахаар тохиролцсон. Гэтэл шилэн дансны мэдээлэлд шууд 105 сая төгрөг гарчээ. Үүнээс илүү гарсан 75 сая төгрөг хаашаа орсоныг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, “Монголын түүхэн газарзүйн нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Г.Бадамсамбуу нар тайлбарлах биз ...