alim.mn | 2025.05.12
300 нууц амрагаасаа 400 мянган юань залилсан нөхөртэй эмэгтэй баригджээ

Бээжин хотын иргэн эмэгтэй нь нөхөртэй хоёр хүүхэдтэй. Нөхөр нь ажил гээд гэрийн бараа хардаггүй тул гэрийн ажилтай тэрээр  2017 оноос танилцах сайтад өрх толгойлсон эмэгтэй Чжоу Моу гэдэг нэрээр бүртгүүлжээ. Ингээд гурван жилийн хугацаанд нийтдээ 300 гаруй эрэгтэйтэй танилцан янаг амрагийн холбоо тогтоожээ. Мөн тэднээс өрх толгойлсон ганц бие ээж хэмээн өрөвдүүлж 400 мянган юаны мөнгөн тусламж туслалцаа авчээ. Амраг эрсээсээ байрны түрээс төлөх, хүүхдийн эмчилгээний төлбөрт гэх мэтээр мөнгө авдаг байжээ. Авсан мөнгөөрөө цахимаар мөрийтэй тоглож үрж явжээ. Гэтэл энэ оны 8-р сард байнга мөнгөн туслалцаа үзүүлдэг нэг амраг нь үнэхээр орлого муутай, өрх толйгойлсон эмэгтэй мөн эсэхийг нь шалгаж үзсэнээр хэрэг нь илэрчээ. Болсон явдлыг эмэгтэйн нөхөр, хадмын тал нь мэдээд жинхэнэ цочролд оржээ. Нууц амрагууд нь ч мэл гайхжээ. Учир нь “Чжоу Моу”-г зөвхөн өөртэй нь л учирдаг гэж бодож явсан байна. Өдгөө 300 нууц амрагтай эмэгтэйд 400 юаны залилангийн хэрэгт нь найман жилийн хорих ял, 40 мянган юаны торгуул оноохоор төлөвлөжээ.

 

Эх сурвалж : https://worldofbuzz.com/woman-has-adulterous-relationship-with-300-men-because-her-husband-was-too-busy/

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ