alim.mn | 2025.04.19
Индонезид маск зүүгээгүй иргэдийг гар дээр суниалгаж, авсанд хэвтүүлж шийтгэж байна

Тус улсын хамгийн хатуу дэг жаягтай буюу лалын шариатын хууль үйлчилдэг Ачех мужид амны хаалтгүй гадуур гарсан иргэдийг өвөрмөц аргаар хатуу шийтгэж байна. Мужийн төв болох Банда-Ачех хотод цагдаа нар маск зүүгээгүй эрэгтэйчүүдийг барьсан газар дээрээ гар дээр нь суниалгаж шийтгэж эхэлжээ. Мөн халуун наранд авсанд 30 минутаас 1 цаг хүртэл хэвтүүлж байгаа аж. Заримаар нь хотын оршуулгын газар нүх ухуулж байна. Индонези нь Зүүн-Өмнөд Азидаа коронавиурсын халдвар, өвчлөлөөр толгой цохиж байгаа билээ. Нийтдээ 452 мянган батлагдсан тохиолдлоос 15 мянга нь нас бараад байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ