УИХ-ын дарга Г.Занданшатар гэргийн хамт ХӨСҮТ-д 20 САЯ төгрөг хандивлажээ
Монголчууд цар тахалтай нүүр тулсан өнөө цагт эв нэгдэл, баг хамт олны хүчээр гамшиг бэрхшээлийг даван туулна. Иргэн бүр гамшиг зовлонг ялан дийлэхийн уриалсан пост бичицгээж, амны хаалт, халуун аарц, мөнгөн хандивыг гамшгийн голомт дээр ажиллаж албан хаагчдад өгч, мөн гэртээ байгаа зэргээ илэрхийлэх нь хүртэл Монгол улсаа хамаалах хувь нэмэр, дэмжлэг юм. Хамгийн гол нь Монголчууд гамшгийг ялан дийлнэ гэсэн нэгэн сэтгэлийн чигтэй байхад даван туулах нь тодорхой юм. Энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар гэргийн хамт цар тахлын эсрэг тэргүүн шугам дээр тулалдаж буй ХӨСҮТ-ийн хамт олон дээр хүрэлцэн очиж “Хамтдаа” байгаагаа илэрхийлэн гэр бүлийн зүгээс 20 сая төгрөгийн хандив өргөв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ