alim.mn | 2024.12.24
Төрийн банк “Хүрээлэн” төсөлд сурталчилгааны 40 гаруй сая төгрөг төлөх хэрэг байна уу ...

Энд асуудлын гол нь төрийн өмчит компаниудыг сурталчилах аминд тулсан шаардалгатай эсэхт байгаа юм. Жишээ нь Эрдэнэт үйлдвэрийг бидэнд буюу Монгол дотроо бус гадаадад сурталчилмаар санагддаг. Гэтэл онцгой дэглэм зарласан төрийн өмчит энэ компани дотоод сурталчилгаанд маш их хөрөнгө зарсаар байна. Түүний нэгэн адил төрийн гэсэн гоё нэртэй Төрийн банк байна. Энэ банкны удирдлагын нүсэр зардал, захирлуудын тоог энэ удаад орхиё. Төрийн банкыг олон нийт тэртэй тэргүй мэднэ. Байрны мөнгийг төлдөг, ахмадуудын тэтгэвэр тэтгэмж гээд төрөөс өгч байгаа халамжийн ихэнхи нь энэ банкаар дамждаг. Сурталчилаад байх хэрэггүй л баймаар. Хэтрүүлж хэлбэл “Хаанбанк”-наас ч илүүтэйгээр хүмүүс мэддэг. Гэтэл “Хүрээлэн” төсөлд банкны сурталчилгаа хэмээн 29 сая төгрөгөөс эхлээд мөнгө өгчээ. Бараг л хайран мөнгө гэмээр байна. “Хүрээлэн” төслийн нэвтрүүлэгт ховор ан амьтдын нэрийн дунд банкны нэр сонсогдвол нөгөө тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг юм болох биз. Ингээд нөгөө л асуулт урган гарна. Тэртэй тэргүй бүгд мэддэг, таньдаг төрийн байгууллага, компаниудыг дотроо сурталчилах хэрэг байна уу ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мөнхөө
4 жилийн өмнө
202.9.40.231
Хүрээлэн төслийг дэмжиж ивээн тэтгэхэд юу нь буруудаад байгаа юм. Барьцах юмаа олж ядсан эргүү вэ
Баатараа
4 жилийн өмнө
202.9.40.17
Нийгмийн хариуцлага гэж нэг юм байдаг юм ш дээ
зочин
4 жилийн өмнө
66.181.161.116
хүнд сурталтай заваан банк
Бат
4 жилийн өмнө
66.181.178.178
Сурталчлах гэхээс илүү нийгмийн хариуцлага юм даа. Ховор ан амьтан, байгаль дэлхийгээ сурталчилах ёстой. Зөв юман дээр дугар. Тэнэгээ
Бачка
4 жилийн өмнө
192.82.72.64
Сурталчилгаа гэхээс илүүтэй нийгмийн хариуцлага талаас нь ойлгох хэрэгтэй шүү
Б. Чинбаатар
4 жилийн өмнө
202.126.90.113
Хүрээлэн төслийн шинэ дугааруудыг олон хүн, хүүхдүүд тэсэн ядан хүлээдэг.
Төстэй мэдээ