alim.mn | 2024.12.22
“Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байна

Улсын онцгой комиссын даргын өгсөн үүргийн дагуу УОК-ын шуурхай штабаас “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Өмнө нь тус сувиллын 3-р байранд тусгаарлагдаж байсан иргэдийг шилжүүлж байсан бол 4,1-р байранд тусгаарлагдсан иргэдийг ийнхүү шилжүүлж байна. 4 болон 1-р байр нь 3-р байрнаас тусдаа байршилтай. 4-р байранд байсан 70 хүн, 1-р байранд байсан 11 хүнийг аюулгүй цэг рүү шилжүүлэх ажлыг нийслэлийн шуурхай штаб, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа юм.
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхийн тулд УОК-ийн шуурхай штабаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа бөгөөд тээвэрлэлт хийхдээ өрөө бүрээр нь тусгаарлан авч явж байна. “Энх саран” сувилалд үлдэх тухайн байгууллагын ажилтнууд болон тэнд ажилласан резидент эмч, онцгой байдал, харуул хамгаалалтын байгууллагын хүмүүсийг ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу мөн тусгаарлаж ажиглалтад авсан.
 Тус сувиллын байранд ЗӨСҮТ-өөс халдваргүйжүүлэлтийн ажил хийнэ. “Энх саран” сувиллыг тодорхой хугацаанд хатуу хяналт, харуул хамгаалалтын дор байлгана. Цаашид энэхүү сувиллыг тусгаарлалтын байрны  зориулалтаар ашиглахгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ