alim.mn | 2024.12.23
Худал мэдээлэл тараасан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн мэдээллийг УОК залруулав

Коронавирус дотоодод илэрсэнтэй холбогдуулан УОК бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хөл хорио тогтоосон. Улмаар дээрх хөл хориог 14 хоног сунгахаар болсон. Гэвч Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийн асуудал хөндөгдөх болсон. УОК-ын зүгээс иргэдийг гаргах боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдсэн. Гэвч УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн өөрийн цахим хуудсаараа “Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийн анхааралд‼ Монгол улсын Засгийн газраас хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан. Нөхцөл байдал хүндрэхгүй бол дээрх иргэдийг 11-р сарын 18-аас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд нэг удаа гаргах ажлыг зохион байгуулахаар болж байна. Иймд иргэн бүр хаа хаанаа хүлээцтэй тайван байж, аюулт тахлыг даван гарцгаая” гэх мэдээллийг тараасан. 

Гэвч уг мэдээллийг УОК үгүйсгэлээ. “Нийслэлд голомтлосон халдварын нэгдүгээр болон дам хавьтлуудын шинжилгээний хариу гарах хүртэл орон нутаг руу гаргахгүй. Түүнчлэн 21 аймаг орох болон гарах хөдөлгөөнөө хязгаарлачихсан байгаа учир ийм шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл 18-нд ямар нэгэн иргэнийг гаргахгүй” гэлээ. 

Түүнчлэн өнөөдөр УОК-ын даргын Шуурхай ажлын хэсгээс УИХ-ын гишүүд, УОК-ын бус гишүүд цар тахлын хариу арга хэмжээний талаар бүрэн бус мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг шат шатанд нь анхааруулсан байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ