Шүүхээс Г.Загдаад зургаан жил хоёр сар, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноожээ
"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2020.11.17/ хэлэлцэн дуусаж, иргэн Г.Загдаад 6 жил 2 сар, Г.Амарсайханд 1 жилийн хорих ял оногдуулжээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/, 2.6 /хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэх/ дахь хэсэгт зааснаар,мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/,
мөн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/,11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол/ дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Г.Амарсайханыг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж гэм буруутайд тооцсон юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
66.181.183.123
Хийсэн сайн үйлээрээ бузар хэргийг цагаатгаж чадахгүй. Жигшмээр хэрэг. Эхнэрийнхээ дэргэд ийм хэргжэр шүүгдээд сууж байгаа нь бүр жигшмээр Ийм гэр бүлд аз жаргал амар тайван бий болох уу?
Төстэй мэдээ