ХХЕГ-ын харьяа Хөрөнгө оруулалтын захиалагчийн алба “Генерал сан”-д зургаан сая төгрөгийн тусламж үзүүлжээ
Төрийн өмчит аж аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар статустай Хөрөнгө оруулалтын захиалагчийн газар нь Хил хамгаалах ерөнхий газарт харьяалагддаг. Тус албаны даргын тушаалаар “Генерал сан”-д зургаан сая төгрөгийн туслалцаа үзүүлжээ. Бодвол ТББ бололтой. Бас генерал цолтонгууд хамаардаг биз. Гэхдээ төрийн өмчит газарт дурын ТББ-д мөнгөн туслалцаа үзүүлэх ёсгүй. Хөрөнгө оруулалтын захиалагчийн газрын даргаар Д.Оюунгэрэл ажилладаг. Энэ сан бусад ТББ шиг хөрөнгө мөнгө босгох гэж зовдоггүй аж. Хилийн цэргийн дарга нарт хандаад л хэдэн саяар нь тусламж авдаг байна. Харин зоволгүй олж авсан мөнгөөрөө ямар үйл ажиллагаа явуулдаг нь сонин байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ