alim.mn | 2025.04.19
ОБЕГ их хэмжээтэй гүйлгээгээ нууцын зэрэглэлтэй оруулж шилэн дансыг шилэн бус болгож байна

Шилэн дансны мэдээллийн утгыг алдуулж байгаа газрын нэг нь ОБЕГ болжээ. Хэдийгээр мэдээлэл нь харагддаг ч олон мэдээллийг нууцын зэрэгтэй оруулж шилэн бус болгосон байна. Тэрхүү мэдээллүүд нь доод тал нь 30 саяас дээш хэмжээтэй гүйлгээнүүд агаад бүгд хувцас хэрэглэлүүд атал бүр маш нууцын зэрэглэлд олны хараа хяналтаас нуужээ. Үүнд “ЧАЭТ трэйд” компаниас худалдан авсан 99 сая төгрөгний өртөгтэй давууны, 81,7 саяын гал сөнөөгчийн, 82 саяын мөн гал сөнөөгчийн, 126 сая төгрөгний өртөгтэй тусгай зориулалтын гутлын гүйлгээг чандлан нуусан байна. Гал сөнөөгчдөө тусгай хувцас хэрэглэлээр хангасанаа нуухын учир ойлгомжгүй. Харин ч олон нийтэд сурталчилж мэдээлмээр ажил. Тэгвэл ОБЕГ-д мөнгөний хэмжээ өндөр байх тусам гүйлгээний мэдээлэл нууцлагддаг бичигдээгүй хуультай бололтой. Гэтэл Шилэн дансны хуулийг нууцлах биш л мэдээлэх, олон нийтийн хяналтанд оруулах л гэж баталсан. Бас нэг сонирхолтой гүйлгээ байгаа нь “Жинс чулуу” компаниас 37 саяар каракуль хонины арьс худалдаж авчээ. Жирийн аврагчид энэ хонины арьс ямар хэрэгтэй юм бол ... Бодвол дарга нарын хувцасанд л ордог байх. Цар тахлын дэгдэлтийн энэ үед хамгийн шилэн байх ёстой газрын нэг нь ОБЕГ гэдэг нь хэнд ч ойлгомжтой юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 жилийн өмнө
192.82.67.139
Хурандаа нарын зах болох эд байнаа. Арай л их үү
Зочин
4 жилийн өмнө
202.126.90.61
хурандаа малгай зах хийнэ
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.36
Daraa ni shalgaarai, ajil tsyglangyyt.
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.36
Daraa ni shalgaarai, ajil tsyglangyyt.
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.80
Каракуль хонины арьсаар цэргийн малгай, зах хийнэ шүү дээ.
Иргэн
4 жилийн өмнө
202.179.21.233
УБТЗ ын дансыг шилэн болгоё
Чугун
4 жилийн өмнө
202.126.89.195
Онцгой байдлын газар хэзээнээсээ төрөөс хулгай хийдэг дамжилага бааз газар
Төстэй мэдээ