alim.mn | 2024.12.24
АТҮТ-ийн хэлтсийн дарга асан Д.Батбаярын БНХАУ-ын иргэн “шил” Төмөрөөгөөс 56 сая төгрөгний хахууль авсан ХЭРГЭЭС :

Хятад иргэн Жан Тэй Жун буюу “шил” Төмөрөө нь Ван Жин Жиний хамтаар  Гашуун Сухайт-Ганц модны боомтоор нүүрс зөөдөг “Викториа Күүл Транс” компанийн захирлууд гэнэ. Энэ компанийн олон охин компанийн нэг нь “Хероесвин”. “Шил” Төмөрөө охин компаниудаасаа гадна “Монпорд”, “Их хүрэн хар”, “Ита Кар”, “Таван толгой шин” зэрэг компаниудын хил гаалийн “асуудлыг” зохицуулдаг гэнэ. Хятад захирлууд “Хероесвин” зэрэг шинээр байгуулагдсан компаниудынхаа нүүрс зөөдөг машинуудад “С” буюу “олон улсын ачаа тээврийн” зөвшөөрөл авахыг ажилтан Б.Урьхандаа үүрэгджээ. Авто тээврийн үндэсний төв ахиж нэмж зөвшөөрөл өгөхгүй гэдгийг хэлэхэд ерөнхий захирал Ван Жин Жин өөрөө Улаанбаатард ирж хөөцөлдөхөөр болов. Хотод ирж хөөцөлдөх үеэрээ төвийн дарга Батсайхантай уулзана гэх зэргээр ярьжээ. Ерөнхий захирлыг “хөөцөлдөж” дууссаны дараа Б.Урьхан нь “шил” Төмөрөөгийн хэлсэний дагуу “Хероесвин” компанийн 200 машины замын барьцаа мөнгийг “Гашуун Сухайт авто зам” компанийн дансанд байршуулсан байна. Энэ үед Ганц Модноос буцах гэж байсан жолооч Д.Бум-Эрдэнэд шил Төмөрөө А4 цаасны тал хирээтэй битүү скочидсон зүйлийг өгч Монголд очоод хотод байгаа Р.Мөнхбаяр луу явуулахыг үүрэгджээ. Р.Мөнхбаяр нь уг зүйлийг хүлээн аваад “Найман шарга” захын хажууд Мэндсайханд дамжуулжээ. Нийтдээ 130 юань бэлнээр ирсэнийг солиулж Автот тээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр 56 төгрөгийг өөрийн биеэр ирж авчээ. Өмнө нь “шил”  Төмөрөө  даргатай ВиЧатаар холбогдож “машин нэмүүлэх гэсэн юм, хүнээр юм явууллаа” гэжээ. Мөнгө гэж хэлээгүй хэмээн даргатан мэдүүлсэн. Ингээд явуулсан юмыг нь очоод автал мөнгө байж таарсан гэнэ.  Авто тээврийн үндэсний төвийн улс хоорондын ачаа тээвэрлэлтийн зөвшөөрөл өгөх ажлын хэсгийг Д.Батбаяр даргалдаг байжээ. Ажлын хэсэг хуралдаад зөвшөөрөл өгөх эсэх шийдвэр гаргадаг агаад гарсан зөвшөөрлийг төвийн дарга баталгаажуулдаг журамтай. “Шил” Төмөрөөгийн “Хероесвин” нь эхлээд 100 машиндаа “С” зөвшөөрөл авах хүсэлт гаргасан байжээ. Д.Батбаяр нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тул ийнхүү зургаахан сая төгрөгөөр торгуульжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Novsh
4 жилийн өмнө
66.181.161.26
Ex ornoo zarsan xynd xetiidsen baga yal onogduuljee.
Төстэй мэдээ