alim.mn | 2024.12.24
С.Баяр, Ч.Давааням, Б.Ариунсан нарын бие муудаж, шүүх хурлыг яаралтай цахимаар хийх хүсэлт гаргажээ

Манай улс гамшгийн зэргээ нэмэгдүүлж бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна. Энэ хүрээнд олон төрийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоод байна. 

Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаануудыг хойшлуулж, хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах ажиллагаанд тодорхой хязгаарлалт тогтоогоод байгаа юм. 

Тэгвэл улс төрийн хилс хэргээр шүүгдсэн, анхан шатны шүүхээс хорих ял сонссон гэдэг Ерөнхий сайд асан С.Баяр, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, “Петровис”-ийн Ч.Давааням нарын бие муудаж, давж заалдах шатны шүүх хуралдааныг яаралтай цахимаар хийх хүсэлтээ гаргасан гэх мэдээлэл байна. 

Учир нь анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял сонсож, өдгөө ШШГЕГ-ийн харьяа 409 дүгээр ангид хоригдож байгаа С.Баярын тулай өвчин нь хүндэрсэн, бие нь муу байгаа гэх мэдээлэл байна. Харин 2 жилийн ял сонсоод байгаа “Петровис”-ийн Ч.Давааням хорт хавдартай бөгөөд, тэрээр ШШГЕГ-ийн харьяа 461 дүгээр хорих ангид, чийгтэй орчинд хоригдож байгаа нь өвчин хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн түүний бизнесийн хамтрагч “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл саяхан таалал төгссөн явдалд тэрээр нэлээдгүй сэтгэлээр унасан талаар эх сурвалжууд мэдээлжээ. 

Мөн анхан шатны шүүхээс 1 жил 6 сар хоригдох ял сонссон Татварын Ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Ариунсангийн чихэрийн шижин өвчин хүндэрсэн тул өмгөөлөгч нь Давж заалдах шатны шүүхийг цахимаар яаралтай хийж өгөх нь үү гэсэн хүсэлт гаргаад байгаа ажээ. Учир нь түүнийг Татварын байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж байхдаа “Оюутолгой” ХХК-ийн улсад төлөх татварын хэмжээг үндэслэлгүйгээр бууруулсан гэж буруутгасан билээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
103.212.116.51
Хулгай хийхдээ айгаагүй юм чинь ШОХОНдоо л үхэцгээ л дээ
Зочин
4 жилийн өмнө
103.212.116.51
Та нар шиг хүн хогнууд хэнд, юунд, хэзээ хэрэгтэй гэж. Шалавхан үхэж далд орцгоо. Ард түмнийг битгий НЕРВ түүлээд байцгаа. Харин төр авах юмаа бүрэн авсан болрв уу
hy
4 жилийн өмнө
103.57.94.104
Uu zailuulaa.... Bie muutai . Tegeed hudlaa yrina . hulgai hiine. Ulsaas Hulgaisan munguuruu ur huuhed ger bulee tejeene. Bie ni uwduhgui yahaw dee
Зочин
4 жилийн өмнө
103.26.195.43
Их идэх ч халтай юмаа. Одоо яая гэхэв. Нүгэл нүдээрээ гарна гээч л болж бна да. Тэр их сүнс шингэсэн хөрөнгөөр яадаг бнаа Баяр гуай болон бас бус нөхөд. Үхлээс аврахгүйгээс хойш. Өмсөх хувцас, эдлэх хөрөнгөнийх нь сав дүүрч дээ хөөрх й
Зочин
4 жилийн өмнө
66.181.191.158
Шоронгоос нь гаргаад хоосон бол 2 чихийг нь аваад бидэнд харуул! Шоронд төвөг учруулж яахийм!!!
Мэргэн Түргэн
4 жилийн өмнө
202.126.90.116
Эд нарыг үхүүлэх ном уншуулах гэсэн юм. Тэгсэн чинь унших ёстой хүн маань 150 сая төгрөг нэхээд. Би хариуд нь эскроу данс нээлгэе гэсэн за гэдэг байгаа. Одоо яанаа. Миний данс ХААН 56........ 99 шүү.
Зочин
4 жилийн өмнө
203.91.115.47
Нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм.байхдаа хөөрхий
Зочин
4 жилийн өмнө
203.91.115.47
Нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм.байхдаа хөөрхий
Зочин
4 жилийн өмнө
203.91.115.47
Нүгэл нь нүдээрээ гарч байгаа юм.байхдаа хөөрхий
Зочин
4 жилийн өмнө
192.82.71.15
Эд нар үхэж л байг лдээ
Тоор
4 жилийн өмнө
192.82.71.15
Эд нар үхэж л байг лдээ
Төстэй мэдээ