Нийслэл Улаанбаатар хот нь ОХУ-ын Москва, БНХАУ-ын Бээжин, БНСУ-ын Сөүл хотод байнгийн төлөөлөгчийн гаартай. Үүний хажуугаар Тайваний Тапей хотод худалдаа, эдийн засгийн төлөөлөгч суулгадаг. Тэгвэл арлын улсад суугаа төлөөлөгчийн газрын зардал нь дэлхийн том улсуудын нийслэл хот дахь төлөөллийн зардлаас хэд дахин даваад талийж өгчээ. Нийслэл хотын ЗДТГ-ын шилэн дансны мэдээллээр Тапейгийн төлөөлөгчийн газрын зардал 2019 оны 1-р улиралд 155 сая төгрөг болж байсан бол энэ оны эхний улиралд даруй 130 гаруй саяар нэмэгдэж 286 сая төгрөгт хүрчээ. 3-р улиралд 242 сая төгрөг болж “буурсан” байна. Хаа холын Тайваньд ийм өндөр зардалтай худалдаа, эдийн засгийн төлөөлөгч суулгахын учрыг нийслэлийн удирдлагууд тайлбарлах болжээ. Мөн гаргасан зардал шигээ их ашиг тус хүргэдэг эсэхийг мэдээлэх нь зүйд нийцнэ