alim.mn | 2024.12.23
Зам тавьсангүй гэх шалтгаанаар галт зэвсэг тулган танхайрчээ

Орон нутгийн замд яваа 10 машины 6-7 нь зөрчил гаргадаг. Энэ онд авто ослын улмаас 300 гаруй хүн амь насаа алдсан. Тэрчлэн түгжрэл ихтэй Нийслэлийн замын хөдөлгөөнд байнга оролцдог жолооч нар сэтгэл зүйн өөрчлөлттэй болж буйг холбогдох албанаас анхааруулсаар байна. Улаанбаатарын зам, зорчих хөдөлгөөн дэлхийд аюултай, жолооч нар нь осол гаргах магадлал өндөр гэсэн судалгаа гарсан байна. Үүнийг батлах мэт,  замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай маргаад зогсохгүй галт зэвсэг тулгаж сүрдүүлсэн хэрэг гарчээ. Өнгөрсөн 10-р сарын 17-ны өдөр Нарны гүүрэн дээр нэгэн автомашины жолооч галт зэвсэг гарган буудна гэж сүрдүүлсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Шалгалтаар 41 настай Э гэгч нь зам тавьж өгсөнгүй гэх шалтгаанаар 35 настай Б-г айлган сүрдүүлжээ. Энэ хэргийг шалгаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ