Ж.Энхбаярыг Шадар сайд болгохоор ярьж эхэлжээ
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшилгүй үлдсэн Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллах болсон.
Тэрээр коронавирусын халдварыг улсдаа алдаж Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа Дархан Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн Онцгой комиссын ажлыг чадварлаг удирдаж, зохион байгуулалтад оруулан, хариу арга хэмжээг яаралтай авснаар зохих үр дүнг үзүүлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дарханд очиж ажилласан хэдхэн хоногийн хугацаандаа Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатараас илүү хурдтай, хараатай алхмуудыг хийлээ гэж улс төрийн хүрээнд үзэж байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор Ж.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар томилуулъя гэдэг санал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ.
МАН-ын нэр бүхий гишүүд энэ саналыг Ерөнхий сайдад уламжлах бололтой.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
доогий
4 жилийн өмнө
66.181.183.190
Содбаатар гуай сайн л удирдаж байна шдээ. Дарханы засаг даргыг харин үнэхээр дэмжиж байна. Азжаргал даргыг
Төстэй мэдээ