
Хятадын Жэцян мужийн Сюй Хуэйминь гэдэг эр ганц бие эмгэнийг 1988 оноос эхлэн асарчээ. Тэднийх хөрш байсан аж. Эмгэн үр хүүхэдгүй агаад нөхрөө нас барсаны дараа цор ганцаараа үлджээ. Эхлээд өөрийгөө болон гэрээ аваад явж байсан өтлөхийн хэрээр аргагүй хүний гарыг харах болсон. Энэ үед хөрш Сюй асарч тойглож эхэлжээ. Тэрээр өдөр эмгэнд хоол цай хийж өгч, гэр орныг цэвэрлэдэг. Эмгэнийг асрахыг гэр бүлийнхэн нь дургүйцээгүй ч хамаатан садан бус хүнд ингэж анхаарал халамж тавьж байгаад нь гайхдаг байжээ. 2008 онд эмгэний хуучин муу байшин бараг нурж унахдаа тулсанд тосгоны захиргаа нураахаар шийдсэн байна. Оро гэргүй болоход нь Сюй мөнгө төлөн байж түрээсийн байранд оруулжээ. Эмгэн 2016 онд 92 насандаа нас баржээ. Бурхан болохын өмнө тэрээр өөрийн гэр бүлийн өмчийн 40 га газар болон 500 мянган юаньтай хадгаламжаа Сьюйд гэрээслэн үлджээ. Тэрээр энэ мөнгөнөөс талийгаачийн өрийг барагдуулж оршуулгын зардлыг нь төлжээ. Эмгэнийг том хэмжээний газартай, хадгаламжтай гэдгийг мэдээгүй байсан гэнэ.
Эх сурвалж : https://www.asiaone.com/
