Ховдын ЗДТГ “Болор цом”-ын эзэн найрагчаа 30 сая төгрөгөөр дэмжжээ
Шагнал биш дэмжлэг хэмээн шилэн дансны мэдээлэлдээ оруулжээ. 2017 онд Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” яруу найргийн наадам Говь-Алтай аймагт болоход Ховд аймгийн Дуут сумын уугуул яруу найрагч Мөнгөнхүүгийн Отгонбаяр түрүүлж, Болор цомын эзэн болсон. Ингээд аймаг нь найрагчаа 30 сая төгрөгөөр дэмжжээ. Дэмжлэгийн мөнгөө өөрт нь бус харин Баруун Монголын утга зохиолын сан ТББ-д өгчээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ