Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэн орлогчийнхоо тэргүүлдэг ТББ-д 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
“Дорнод аймгийн Үндэсний бөхийн холбоо” ТББ-ыг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүлдэг. Тэгвэл тус холбоо нь Биеийн тамир спортын газартайгаа хамтран “Үндэсний бөх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр саяхан 10 сая төгрөгийн дэмжлэг авчээ. Засаг захирамжинд хөтөлбөрийг Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоо хоё хамтран хэрэгжүүлэхээр дурджээ. Гэхдээ хөтөлбөрийн эцсийн үр дүнг Үндэсний бөхийн холбоо хариуцахаар заасан тул Ш.Ёл данс барьж байгаа болж таарч байна. Харин Биеийн тамир спортын газар нь мөнгөний эрх мэдэлгүй мөртлөө хөтөлбөрийн хэрэгжүүлэгчээр орж байгаа аж. Засаг дарга М.Бадамсүрэн болон орлогч Ш.Ёл нар нь нэг намын найз нар. М.Бадамсүрэн нь МАН-ын хорооны дарга, Ш.Ёл нь орлогчоор ажиллаж ирсэн.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.179.21.217
Ёооо шилэн Цогоо шиг том юм барьж хөөцөлдөлдөө. Юун жижиг юм барьдаг юм бэ. Наадах чинь нийтэд зориулагдсан юм байна. Спортыг дэмжиж байна. Харин тэр 100.0 сая төгрөгийн хүүхдийн сургалтын төлбөр бол хувь хүн өөртөө зарцуулсан байна. Тэрийг жаахан ухвал яасан юм бэ.
Төстэй мэдээ