alim.mn | 2024.12.22
Дэлхийн таван удаагийн аварга Б.Буджаргалд гавьяат тамирчин цол олгоно

АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж, Монгол Улсын тамирчин Б.Буджаргал түрүүллээ.

Тэрбээр эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан байна. Түүнчлэн тэмцээний рекордыг 17 км-ээр ахиулсан байна.

Б.Буджаргал “Аварга болсондоо их баяртай байна. Флоридад нар, бороо, салхи, агаарын даралт гээд байгалийн бэрхшээл олон тохиолдсон ч түрүүлж чадлаа. Энэ боломжийг олгосон БТСУХ, МҮОНТ зэрэг дэмжин ажилласан байгууллага, хамт олонд талархаж байна. Мөн арын албанд зүтгэсэн хүмүүстээ баярлалаа. Та бүхэн болон Монголчуудынхаа ачаар би рекорд тогтоож чадсан юм шүү. Урьд нь дандаа пүүзтэй гүйдэг байсан ч энэ тэмцээнд сандаалтай оролцсон минь алдаа боллоо. Хумс унах, хөл хагарах, цэврүүтэх асуудал гарсан. Амжилтад сөргөөр нөлөөлсөн. Би хэт холын зайн гүйлтийн 10 тэмцээнд оролцож, тавд нь түрүүллээ. Баяртай байна” гэв.

Энэ дашрамд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гавьяат тамирчин цол олгохоо мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ