alim.mn | 2025.01.11
ЗГ: Нөөцийн махны худалдааг зогсоолоо

Улаанбаатар хотын 15 байршилд нөөцийн махыг худалдан борлуулах үйл ажиллагааг өнөөдрөөс эхлэн зогсоохоор болсныг мэдэгдлээ. Энэ сарын 14-22-ны өдрүүдийн хооронд 494,8 тонн нөөцийн мах худалдаанд гаргасан байна.

Улаанбаатар хотын хэмжээнд махны нийлүүлэлт, хангалт хэвийн түвшинд байгаа гэж үзсэн учраас өнөөдрөөс нөөцийн махны борлуулалтыг зогсоолоо. Цар тахал голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 360 тонн нөөцийн мах хүргүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu