
Төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр гадаадын брэнд үйлдвэрлэгчээс 135 сая төгрөгөөр мебель тавилга авсан ч дотоодын борлуулагч компаниа ч “баярлуулахаа” мартаагүй байна. Тус үйлдвэр шууд гэрээ байгуулах хэлбэрээр 2019 оны 8-р сарын 7-нд “БСБ люкс тавилга” компаниас 49 сая төгрөгөөр мебель тавилга худалдан авчээ. Дараа нь буюу 9-р сарын 25-нд 70,2 сая төгрөгөөр ахин тус дэлгүүрээс тавилга худалдан авсан байна. Эхний худалдан авалтыг Италийн “Minotti Luigi & Benigno Snc” -ийн шилжүүлэгтэй нэг өдөр хийсэн нь гайхалтай. “Эрдэнэт”-ийн удирдлага итали тавилгандаа сэтгэл “цадалгүй” ийнхүү дотоодоос ахин люкс тавилага худалдан авчээ. Энэ үйлдэлд нь ганцхан л авах “зүйл” байгаа нь гадаадын компанид орлого оруулахаас гадна дотоодын борлуулагчаа гялайлгажээ. Энэ гүйлгээ тус үйлдвэрийн шилэн дансны мэдээлэлд ороогүй байна.

