alim.mn | 2024.12.22
Х.Болорчулуун гишүүн ХЗДХ-ийн сайдыг боосон гэх явдлыг Г.Уянга цахим хуудсаараа дэмжжээ

Өчигдрийн хамгийн шуугиант мэдээ нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнтэй гар зөрүүлэхдээ тулсан явдал байв. Энэ хэрэг УИХ дахь МАН-ын бүлгийн 2019 оны арваннэгдүгээр сарын 17-ны хуралдаан дээр болжээ.  Хурлын үеэр Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэртэй холбогдуулан “Дубайн гэрээ” буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах эсэх талаар ярилцжээ. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Дубайн гэрээ”-тэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлэхдээ эдийн засгийн үр дагавартай холбон тайлбарласан. Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун түүнийг ““Рио Тинто”-гийн талд байнга зогсдог” хэмээн шүүмжилжээ. Энэ маргаанаас үүдэн Ц.Нямдорж сайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Олон жил шантааж хийж амьдарлаа, одоо боль” гэснээс болж Х.Болорчулуун гишүүн Ц.Нямдорж сайдыг заамдан авч, хоолойг нь боож, түлхсэн байна. Маргалдаж, муудалцан заамдалцахдаа хүрсэн тэр хоёрыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгасан гэнэ. УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай Оюутолгой, Ноён уулын хэрэгт хамтран тэмцэж байсан  Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга өөрийн цахим хуудаснаа гишүүний үйлдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ