alim.mn | 2025.04.19
Английн Хатан орос гаралт тэрбумтны хүүд Сибирийн барон цол өргөмжилжээ

Английн цог жавхлант Хатан хаан Елизавета II орос гаралт тэрбумтан Александр Лебедевийн хүү Евгенийд Сибирийн барон цол хүртээжээ. Ингэснээр шинэ өргөмжлөгдсөн барон Их Британийн парламентын Лордуудын танхимын хуралд бүх насаараа суух эрхтэй болжээ.  Орос тэрбумтны хүүд цол хэргэм хүртээх хүсэлтийг Английн Ерөнхий сайд Борис Жонсон Хатан хаанд өргөн мэдүүлсэн гэнэ.  Шинэ бароны эцэг Александр Лебедев нь Английн иргэншилтэй агаад хэвлэлийн том магнат юм. Тэрээр нэр нөлөө бүхий “The Independent “, “Evening Standard” сонинг эрхлэн гаргадаг  “Lebedev Holdings” компанийг эзэмшдэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ