Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөөгдөх хүсэлтээ өглөө
Монгол Улсыг “FATF”-ын саарал жагсаалтад оруулсах хариуцлагыг хүлээх албан тушаалтнуудад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар нэрлэгдээд байгаа. Энэ асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар өнөөдрийг хүрлээ. МАН-ын гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг чөлөөлөхийг дэмжиж байгаа бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх эсэх асуудад дээр хоёр хуваагдаад байгаа. Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан энэ тодорхойгүй байдлыг нэг тийш болгохоор өчигдөр УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ