alim.mn | 2024.12.24
Дорноговийн ЗДТГ яруу найргийн цомог худалдаж авсан нь Г.Мөнхцэцэг гишүүний “нөлөө” юу ...

2020 оны 1-р сард Дорноговь аймгийн ЗДТГ нь тэр чигээрээ урлаг уран сайхнаар амьсгалжээ. Төсвийн 5,4 сая төгрөгөөр иргэн А.Байгальмаагаас яруу найргийн цомог худалдаж авчээ. Мөн нутгийнхаа алдарт “Дорноговь Симба” хамтлагийг таван сая төгрөгөөр дэмжсэн байна. Засаг даргын тамгын газар гэнэт яруу найрагт шимтэн дурлах болсон нь тойргоос нь ахин сонгогдсон УИХ-ын гишүүн яруу найрагч Г.Мөнхцэцэгийн нөлөө байж болох юм. Найрагч хатагтай Дорноговийн дарга нартай тансаг сайхан яруу найргийн хэлээр шүлэглэн ярьдаг биз. Дарга нар ч сонссоор яруу найрагт дуртай болсон нь гарцаагүй. Алтны дэргэдэх гууль шарладаг гэдэг. Удахгүй Дорноговийн дарга нар шүлэг бичиж эхэлбэл гайхах зүйл алга.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ