Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙХ ҮЕД ТҮҮХИЙН АРХИВЫН 640.000 ХУУДАС БАРИМТЫГ ХЯТАДАД ӨГЧЭЭ
Монголын 200 жилийн түүх болох 640 мянган хуудас архивын асар их баримтыг Хятадад өгсөн хэрэг шуугиан тариад байна. Энэ бол Монголын тусгаар тогтнолын хувьд маш ноцтой асуудал гэдэг нь яах аргагүй үнэн аж. Хятад манай 200 жилийн түүхийн баримтыг гартаа оруулснаар Монголын түүхийг өөрийн болгон бичих боломжтой болж байгааг түүх судлаачид хэлж байна. Хэдийгээр энэ асуудлаар тухайн үед уг ажилд оролцсон нэр бүхий судлаач түүхчийг холбогдуулан мэдээлж байгаа боловч ийм том асуудлыг хэдэн судлаач шийдэх боломжгүй, харин их дээгүүр, том хүний түвшинд яригдсан байж болзошгүй гэх мэдээлэл байна.
Энэ хэрэг 2012 онд гарсан бөгөөд тэр үед Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн байжээ. Тэгэхээр ийм том асуудал болж байхад ҮАБЗ-ийн тэргүүн мэдэхгүй өнгөрнө гэвэл үнэхээр хачирхалтай. Мөн энэ асуудал тухайн үедээ хуулийн байгууллагаар шалгагдаж байсан боловч тэгэсгээд дарагдаад өнгөрсөн байдаг. Тэр үед прокурор, шүүгчдийг ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л мэддэг байсан. Мөн Ц.Элбэгдорж нь Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуунтай түүх соёлын ажил хэргийн хувьд ойр байсан, С.Чулууныг дээш ахихад энэ хүний дэм их байсан гэх яриа байдаг аж.
Эх сурвалж: gashuununen
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
202.9.40.39
Элбэгдорж ийг муулах тутам харин эсрэгээр энэ хүнийг хэлмэгдүүлэх гээд бна гэж бодох юм.Ер нь тиймэрхүү юм ерөнхийлөгчид хүрч шийдэгдсэн гэдэгт итгэхгүй байна.Харин ямар засаг байв.тэр үеийн боловсрол (соёл) хариуцсан сайд хэн байв гэвэл үнэнд нийцнэ.
Төстэй мэдээ