alim.mn | 2025.01.11
ВЛАДИМИР ПУТИН ЖОЗЕФ БАЙДЕНД БАЯР ХҮРГЭХГҮЙ БАЙГАА ШАЛТГААНАА ТАЙЛБАРЛАВ
Орос улс Америкийн ард түмний итгэл хүлээлгэсэн АНУ-ын ямар ч Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах болно. Гэсэн ч, сонгуулийн үр дүнг хуулийн дагуу албан ёсоор нэгтгэж гаргах ёстой – гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэнийг мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээллээ.
«Бид Америкийн ард түмний итгэлийг хүлээсэн хэнтэй ч хамтран ажиллах болно. Гэсэн ч, энэ итгэлийг хэнд хүлээлгэсэн бэ гэдгийг аль нэг нам нь нөгөөгийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөх үед улс төрийн ёс жаягаар гүйцэтгэж, сонгуулийн эцсийн үр дүнг хууль ёсны дүгнэх ёстой» – гэж Владимир Путин хэлэв.
Орос улс яагаад Дэлхийн бусад улсуудын нэгэн адил хэвлэл мэдээллээр хэдийнэ ялалт байгуулсан гэх Ардчилагч Жозеф Байденд баяр хүргэхгүй байгаа шалтгаанаа ч бас тайлбарлав.
«Энэ бол ердийн л зүйл. Гайхаж онцлоод байх зүйл байхгүй – гэж Оросын Төрийн тэргүүн онцлов. Би та нарт нэг зүйлийг хэлье: энд ямар нэгэн шалтгаан байхгүй гэдгийг. Хэн нь бидэнд таалагддаг, таалагддаггүй гэсэн зүйл огт байхгүй гэдгийг. Бид зүгээр л дотоодынх нь улс төрийн сөргөлдөөн дуусахыг л хүлээж байна. Бид бүгдэнд нь хүндэтгэлтэй хандаж байгаа: одоогийн Ерөнхийлөгч Трампад ч тэр, Ерөнхийлөгчид нэр дэвшсэн ноён Байденд ч тэр. Тиймээс, үүн дээр бидэнд ямар ч асуудал байхгүй» – гэж Ерөнхийлөгч Путин батлан хэлсэн байна.
«Энд ямар нэгэн далд санаа, зорилго байхгүй. Орос, Америкийн харилцааг цаашид устгах ямар ч ер бусын зүйл байхгүй. Энэ бол цэвэр албан ёсны хүрээний асуудал. Ноён Жозеф Байденд баяр хүргэж байгаа бусад улс төрчдийн хувьд гэвэл бүгд л туршлагатай, юу хийж байгаагаа мэддэг хүмүүс» – гэж Оросын Ерөнхийлөгч санаа бодлоо илэрхийлэв.
Үүний өмнө сонгуулиар бүгд л хатагтай Хиллари Клинтонд баяр хүргэж байсан ч эцэстээ Дональд Трамп ялалт байгуулсан нь тодорхой болсон туршлага байгааг сануулав.
ОХУ-ын Ерөнхийлөгч мөн АНУ-ын сонгуулийн системд “асуудал” бэрхшээл байгааг дурьдсан ч, энэ бол америкчуудын дотоодын асуудал гэлээ. Тэрбээр Сонгуулийн коллеж, ялагчийг сонгох зарчим зэрэг маргаантай асуудлуудын талаар бодит жишээг дурьдав.
АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийг сонгуулийн саналаар сонгодог, гэтэл үүний ард цөөн тооны сонгогчид байсан тохиолдол гурван удаа гарч байсныг онцлов.
«Энэ тэгээд ардчилсан байна гэж үү? Миний харж байгаагаар, тодорхой зүйл. Би Америкийн улс төрийн тогтолцоог эсвэл сонгуулийн тогтолцоог нь буруутгах гэсэнгүй. Хэзээнээс л ийм байсаар ирсэн. Өнгөрсөнд манай нэг америкийн хамтрагч ярихдаа: «бид үүндээ дасчихсан» гэж байсан. Тэгэхээр энэ нь бүр дадал зуршил болчихож. Тиймээс тэнд өөрчлөлт хийх хэрэгтэй ч байж магад, гэхдээ энэ бол бидний хэрэг биш», – гэж Путин ярьсан байна.
«Америкийн сонгуулийг ажиглах гээд оролдоод үзээрэй. Тэнд, ажиглагчдыг 7 метрээс илүү ойртуулдаггүй. Ийм л бодит байдалд хүрчихэж. Зарим газруудад бүр прокуророор далайлгаж айлгадаг. Хяналт, шалгалт хийх гэвэл чинь эрүүгийн хэрэг үүсгээд айлгачихна. Бид үүнийг нь харж байгаа, мэдэж байгаа. Гэсэн ч, байдал ийм л байна. тэгээд ч энэ бол тэдний л асуудал» – гэж Путин нэмж хэлсэн юм.
АНУ-д бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болж өнгөрсөн. Гэсэн ч, одоо хэр нь сонгуулийн нэгдсэн дүн албан ёсоор гараагүй байгаа билээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчдын болон сонгуулийн саналын тоогоороо Ардчилсан Намаас нэр дэвшсэн Жозеф Байден ялалт байгуулсан гэж зарлаад эхэлсэн. Бүр Дэлхийн зарим улс орнуудын төрийн тэргүүнүүд Жозеф Байденд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн мэндчилгээ цуварсаар байгаа юм. Харин, одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийг луйварын сонгууль болсон хэмээн үзэж, ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэвээр байгаа юм.
 
 
Хөрвүүлж бэлтгэсэн О.Анар

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Cameron
1 жилийн өмнө
154.194.10.125
Hеllo theгe! D᧐ you know if tһey make аny plugins to assist with Search Engine Optimization? Ӏ'm tгying t᧐ gеt mү blog tо rank for some targeted keywords bսt I'm not seeing very good success. If yоu know of any please share. Kudos!
Төстэй мэдээ