alim.mn | 2024.12.24
“Эрдэнэт” үйлдвэр НЭГ ТЭРБУМ төгрөгийн тансаг зэрэглэлийн автомашиныг шууд гэрээлж худалдаж авчээ

Энэ нь тус үйлдвэрийн 2019 онд хууль зөрчин шууд гэрээ байгуулах аргаар худалдаж авсан 471 тэрбум төгрөгийн бараа ажил, үйлчилгээний өчүүхэн хэсэг юм. Өнгөрсөн онд “Таван богд” компанид хамгийн их орлого оруулсан “буянтан” нь төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр болсон. Нийтдээ 930 гаруй  сая төгрөгийн худалдан авалт авах хийсэн гэхээр аргагүй биз. Мөн мөнгөтэй айл шиг даналзаж хамгийн үнэтэйгээс нь шилжээ. “Ландкруйзер LC 76 pick-up” загвараас 328,2 сая төгрөгөөр худалдан авчээ. Хэдэн ширхэгийг авсан, одоо хэн гэдэг дарга унаж байгааг “Эрдэнэт”-ийн удирдлага л мэдэх байх. 136-170 сая төгрөгийн үнэтэй “LC Prado” загвараас 145,8 сая төгрөгөөр бодвол нэгийг худалдан авсан байна. 110-128 саяар зарагдаж байгаа “HIACE” загвараас 107 сая төгрөгөөр бас худалдан авсан байна. Жагсаалтын хамгийн сүүлд загварыг нь тодорхой бичээгүй “тоёото” гэдэг машиныг 239 сая төгрөгөөр худалдан авчээ. “Таван богд” компани “ланд200”-гаа л иймэрхүү үнээр  зардаг. Монголд “Тоёото” компанийн тансаг зэрэглэлийн машиныг “Мөнхада” компани мөн оруулж ирдэг. “Эрдэнэт”-ийн дарга нар адилхан хоёр борлуулагчийг алагчилалгүйгээр тус компаниас мөн 120 саяар нэг машин худалдаж авчээ. Жагсаалтад худалдан авсан арга хэлбэрийг “гэрээ шууд байгуулах” буюу “ГШБ” гэж бичжээ. Энэ худалдан авалт тус үйлдэрийн 2019 оны шилэн дансны мэдээлэлд ороогүй. Худалдаж авсан машины загвар, үнэ зэргээс харахад “Эрдэнэт”-ийн удирдлагын багийн гишүүн бүр унаагаа юүлсэн гэмээр дүр зураг харагдаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ