Хэнтий аймгийн ИТХ хотын том ТББ-д 9,7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Хэрвээ аймгийнхаа өсөж өндийж байгаа төрийн бус байгууллагыг туслаж дэмжсэн бол хэдий хууль зөрсөн ч гэсэн ойлгож болох талтай. Гэтэл ЭМЯ, ОБЕГ-тай хамтарч ажилладаг лут ТББ-д санхүүгийн дэмжлэг үзүүлсэн нь гайхалтай. “Менежмент ба ур чадварын хүрээлэн” нь нэг аймгийн ИТХ-ын санхүүгийн дэмжлэггүйгээр өөрийгөө аваад явчих газар гэдгээ харуулсан. Гэхдээ л Хэнтийн дэмжлэгээс татгалзсангүй. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн байгууллагад олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015стандартыг нэвтрүүлэх чиглэлээр зөвлөдөг энэ ТББ Хэнтийн ИТХ өөрсдөд нь мөнгө санхүүгээр туслах үүрэггүй гэдгийг мэддэг л баймаар юм. Гэхдээ менежмэнт ба ур чадвараа гаргаад авсан байна. ИТХ ч хууль зөрчин өгчээ.