alim.mn | 2024.12.22
Ц.Зориг, Б.Сарантуяа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлд албан тушаалын хоёр том хөдөлгөөн хийгджээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тэтгэвэрийн насанд хүрсэн УДШ-ий шүүгч Ц.Зоригийг зөвлөл чөлөөлөх саналаа Монгол улсын Ерөнхийлөгчид хүргүүлснийг Ерөнхийлөгч шийдвэрлэж, энэ сарын 14-нд чөлөөлжээ.  Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан гавьяат хуульч Б.Сарантуяаг гэрээний хугацаа дуусан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлжээ.  Хуульч Б.Сарантуяа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад бүрэн эрх нь 2016 оны арванхоёрдугаар сарын 27-нд дуусгавар болж, тус зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ерөнхий зөвлөхөөр ажиллаж байсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ