alim.mn | 2024.12.24
2018 онд “Эрдэнэт” үйлдвэр 49 сая төгрөгөөр бичгийн цаас худалдаж авчээ

Төрийн өмчит энэ үйлдвэр өөнгөрсөн онд 42 сая төгрөгөөр бичгийн цаас худалдан авсан тухай бид мэдээлсэн. Тэгвэл 2018 онд түүнээс их хөрөнгөөр буюу 49 сая төгрөгөөр “Оюу энд эн Интрэнэйшнл” компаниас бичгийн цаас худалдан авчээ. Үүнээс харахад тус үйлдвэрт  жил бүр бараг хагас зуун сая төгрөгийг бичгийн цаасанд зарцуулдаг “зуршил” тогтжээ. Гэхдээ хичнээн их хэрэглэсэн ч жилд 40-50 сая төгрөгийн үнэ хүрэх цаасыг ашиглаж хэрэглэж дуусгах эсэх нь эргэлзээтэй.  Өнгөрсөн жилийн үлдэгдлээ тооцож байж ирэх жилийн худалдан авалтаа төлөвлөх ёстой баймаар. Гэтэл улсын мөнгө уйлдаггүй гэгчээр жил болгон 40-50 сая төгрөгийг уул овоо шиг их бичгийн цаасанд үрж байгаа нь нарийн тооцоо, хяналт, хэмнэлт болон хөрөнгийг зохистой ашиглах явдал энэхүү  төрийн өмчит үйлдвэрийн газарт алдагдсаныг нотолгоо юм. Мөн нэг том даргых нь шахаа байж магадгүй гэх хардлагыг төрүүлж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ