alim.mn | 2025.01.11
Х.БАТТУЛГА: ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХӨСӨР ХАЯЖ, ШУДАРГА БУСЫН ХОНГИЛООР ХАМГААЛЖ ОГТ БОЛОХГҮЙ!

Монгол төрийн тэргүүний хувиар шүүхийн багц хуулийн шинэчлэлд анхаарч тусгах, Засгийн газрын төсөлд зохих ёсоор нь засаж залруулах шаардлагатай бодлого, зарчмын зөрүүтэй асуудлуудын талаар саналаа илэрхийлье:

1. Шүүх эрх мэдэлд өнөөгийн улс төрийн намуудын арга барил, замналыг тулгаж огт болохгүй.

2. Шударга бусын хонгилыг төрийн бодлогоор сэргээж, хуульчлан баталгаажуулж болохгүй.

3. Шүүх зөвхөн шүүн таслах ажлаа эрхэлбэл зохих бөгөөд шүүгчид бас ямар нэг байдлаар давхар дээл нөмрүүлэх гээд байх шаардлагагүй.

4. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үнэгүйдүүлж, ач холбогдлыг нь алдагдуулж огт болохгүй.

5. Шударга шүүхээр шүүлгэх иргэдийн эрхийг хөсөр хаяж, шударга бусын хонгилыг хамгаалж огт болохгүй.

6. Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын дагуу ард түмэнд, түүний төлөөлөлд өгсөн эрхийг аархан булааж болохгүй.

7. Шүүгч хэрэг, маргааныг шийдвэрлэхдээ багцаалддаг бус шударга мэдлэгээр хууль ёсыг тогтоодог байх шаардлагатай.

8. Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт иргэний хяналт хэрэгтэй юм бол иргэдийн төлөөлөгч нь мануухай шиг байж болохгүй.

9. Шүүхийн шийдвэр албан захидлын хэмжээнд байгаад байж болохгүй.

11. Шүүхийг босоо удирдлагатай болгож болохгүй бөгөөд шүүгч шүүгчээсээ ч хараат бус байх ёстой.

11. Шүүх эрх мэдэл хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн эрхшээлд байж болохгүй.

12. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бичиг хэргийн ажилтан болгох, төрийн тэргүүний зарлигийг Шүүхийн сахилгын хорооноос дуусгавар болгох хэмжээнд төр, ёсыг үгүйсгэсэн бодлогыг хуулиар гүйцэлдүүлж болохгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ