УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдөр /2020.11.27/-ийн хуралдаан Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, эрх баригчдын бодлого, цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шүүмжлэв. Тэрбээр УИХ-аас баталсан 2021 олны улсын төсөв дээр хориг тавьсан. Тэрбээр өрх бүрт нэг сая төгрөг өгөх, ингэхдээ 200 мянгыг нь бэлнээр, 800 мянгыг нь ваучер болгон тараах саналтай байгаагаа Засгийн газарт хүргүүлсэн ч хүлээж аваагүй юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Шүүхийн тухай багц хуулийн төслөө эргүүлэн татахдаа Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл ухралт болж буйг сануулаад, өөрийнх нь өргөн барьсан хуулийн төслийг улстөржүүлэн хэлэлцэхгүй байгааг буруутгасан. Ерөнхийлөгчийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үг олон нийтийн сүлжээнд талцал авчирч, УИХ-ын гигшүүн асан О.Баасанхүү "Ерөнхийлөгч ууртай байх шиг байна. Одоо яая гэхэв, ёстой тавилан юм даа. Тэжээсэн нам нь тэрэг эвдсэн юм байлгүй дээ" хэмээн даапаалжээ.