Энэ явдал 2006 онд Америк болсон. Аманда Рис гэдэг эмэгтэй Эра нуурын дэргэдэх хуучин байшиндаа засвар хийлгэхээр Боб Китс гэдэг барилгачныг хөлсөлжээ. Байшин нь бараг 90 жилийн настай, ихэд муудсан байсан. Барилгачин эр засвараа эхэлж угаалгын өрөөг буулгаж байгаад усны онгоц доороос хоёр хайрцаг олжээ. Хайрцаган дээр “Даннын мэдээлэлийн агентлаг” гэж бичсэн байлаа. Өмнө нь энэ байшинг хэвлэл мэдээллийн албарт ажиллаж байсан Патрик Данн гэгч эзэмшиж байсан аж. Нээж үзэхэд дотроос нь багцлан боосон 50-тын дэвсгэртүүд гарч иржээ. Боб тэр дор нь гэрийн эзэгтэйг дуудаж хамтдаа хоёр хайрцгийг нээгээд гарсан мөнгөнүүдийг тоолоход нийтдээ 182 мянган доллар болжээ. Баярлан хөөрсөн хоёр гэнэтийн олзныхаа хажууд зургаа татуулсан. Зургаа авахуулаад маргаан эхлэв. Мөнгийг эхэлж олсоны хувьд барилгачин эр 40 хувийг авахаар зүтгэсэн бол гэрийн эзэгтэй ердөө 10-хан хувиар л шагнана гээд хөдөлсөнгүй. Удтал маргалдаад сүүлдээ тохирч чадаагүй тул бие биенийхээ шуналтай, өөдгүйг дуудсаар шүүхээр шийдүүлэхээр болжээ. Цагдаа ирж мөнгийг хураан аваад тусгай дансанд хийснийг шүүхийн шийдвэрээр битүүлмжилсэн. Их хэмээний мөнгө булаацалдсан шүүх хурал бүтэн жил сунжирчээ. Аманда мөнгийг ганцаараа авахын тулд янз бүрийн арга саам зохион бүр дампуурч хүртэл үзжээ. Энэ зуур хэрэг явдал хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж тэр даруй Патрик Даннын 21 “хууль ёсны өв залгамжлагч” тодорчээ. Тэдний цөөн нь л жинхэнэ, ихэнхи нь хуурамч байсан. “Өв загламжлагчид” 182 мянган долларыг булаалдан хажуугаас нь шүүхдээд ороод ирсэн. Ийнхүү хоёр жил жил гурвалжин дөрвөлжин болон заргалдсаны эцэст шүүх шийдвэрээ гаргаж хууль ёсны өв згаламжлагч болох нь батлагдсан хүмүүсд бүх мөнгөний 80 хувийг өгчээ. Анхнаасаа хэл амгүй хувааж авч чадаагүй Боб, Аманда хоёрт нуугдмал хөрөнгө олсон хэмээн тус бүрийг нь 2500 доллароор урамшуулсанаар энэ хэрэг дууссан.