“Эрдэнэт” 60 тэрбум төгрөгийн гэрээг Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй шууд байгуулжээ

Өнгөрсөн оны “Эрдэнэт” үйлдвэртэй байгуулсан шууд гэрээний аваргаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр тодорчээ. Энэ үйлдвэр ган бөөрөнцөгийн бэлдмэл нийлүүлэх 60 тэрбум төгрөгийн гэрээг шууд байгуулсан байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр "Эрдэнэт”-ийн ган бөөрөнцөгийн нийлүүлэлтэнд дангаараа ноёрхдог гэхэд болно. “ОРА металл” компани 10 гаруй тэрбумын ган бөөрөнцөг нийлүүлсэн нь хажууд нь жижигхэнд тооцогдоно. Хоёр аварга ханцуй дотроо наймаалцаж байгаа үед тендер зарлах, шалгаруулах гэх мэт хууль журам яригдахгүй нь мэдээж. “Эрдэнэт” үйлдвэрт “ТШОЖ” буюу “тендер шалгаруулах онцгой журам” үйлчилдэг. Үүгээр халхавчилан хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулгүйгээр шууд гэрээлж эсвэл худалдаж авдаг гэнэ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ