16 настай охин 12 давхраас унаж амиа алджээ
Цамхаг” хотхоны 12 давхраас 16 настай охин унаж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Хэрэг гарахын өмнөхөн нийслэлийн СБД-ийн Онцгой байдлын хэлтэст “12 давхрын цонхноос хүүхэд унах гэж байна” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлага авмагц нийслэлийн Аврах ангийн алба хаагчид есөн минутын дараа очиход Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны оршин суугч 16 настай “А” нь “Цамхаг” хотхоны 12 давхраас “Наран” их дэлгүүрийн өргөтгөлийн хоёрдугаар давхар дээр унасан байжээ. Аврах ангийнхан охиныг дамнуурга, аврах олс ашиглан буулгаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламжид хүлээлгэн өгсөн хэдий ч “А” нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ