alim.mn | 2024.12.24
Боловсролын зээлийн сан тэргүүлэх ач холбогдолтой бус мэргэжлийн чиглэлийн 25 суралцагчид 799 мянган долларын зээл олгожээ

Монголын олны анхаарлын төвд байдаг зээлийн сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм.  Энэ санг тойрсон элдэв шуугианаас гадаадад суралцагчдын зээлийг дарга нарын хүүхдүүд, хамаатан садан авсан, эргэж төлөөгүй зэрэг нь байнга яригддаг. Гадаадад зөвхөн Засгийн газрын баталсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлд багтсан салбараар л бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцаж байгаа тохиолдолд зээл олгох ёстой. Тэгвэл өнгөрсөн онд энэ чиглэлд багтаагүй 25 суралцагчдад нийт 799,9 ам.долларын зээл олгожээ. Үүнийг 2019 оны жилийн эцсийн ханшаар тооцоход 2,1 тэрбум төгрөгт хүрсэн. Үүнээс гадна үл хөдлөх хөрөнгийн барьцаагүйгээр зургаан суралцагчдад 135,2 мянган ам.доллар буюу 2,7 тэрбум төгрөгийн зээлийг мөн олгожээ. ЖДҮХС-гаас зөвхөн зөвхөн УИХ-ын гишүүд л барьцаа хөрөнгөгүйгээр зээл авч чадсан байдаг. Тэгвэл ямар хүмүүс барьцаагүйгээр Боловсролын сангаас гадаадад суралцах зээл авч чадсан нь сонин. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдээс эхлээд олон эрхтэн дархтан тэдний ойр дотнын хүмүүс гадаад сургалтын зээл авсан, авсан зээлээ одоо ч төлөөгүй явна. Дээрхи барьцаа хөрөнгөгүйгээр зээл авсан хүмүүс нь гишүүдийн ойрын хүрээлэлд байх магадлал өндөртэй. Тус санг өдгөө Ж.Ариунболд удирдаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ