alim.mn | 2024.12.24
“Голомт” банк ЭМДС-нд төлөх 25 сая төгрөгийн хүүгийн орлогыг 16,4 саяар дутуу тооцож шилжүүлсэн хэрэг гарчээ

Хамгийн гайхалтай нь ЭМДС банк хадгаламжийн хүүгийн орлогыг бүхэл бүтэн 16 сая төгрөгөөр дутуу тооцож шилжүүлсэн байхад тэр чигээр нь  тооцоо нийлж баталгаажуулан данс бүртгэлдээ тусгасан гэнэ. Ингээд бодоход банкны хамт сангийнханд ч санаатай, санамсаргүй их будлиан байгаа нь тодорхой байна. Банк андуурлаа гэхэд 16 саяар андуурсаныг санаандгүй тохиолдол гэж үзэхэд бэрх. Мөн арван хэдэн сая төгрөгөөр дутуу бодогдоод ороод ирж байхад хэм амгүй хүлээж авч байгаа сангийнханд ч итгэх арга алга. Энэ нь сан болон банкыг нягт холбосон сэжиг бүхий холбоо сүлбээ байдаг гэх хардлагыг зүй ёсоор төрүүлж байна. Иймэрхүү явдлаас болж эцэст нь сан хохирдог. Сан алдагдалд ороход цаана нь татвар төлөгчид асар их мөнгөөрөө хохироод дуусдаг. Зориуд төлбөрийн чадамж муутай банкыг сонгодог, банк эрсдэлд ороод байхад сангийн мөнгөө таталгүй байлгасан нь татан буугдсан Капитал банкны хэргээс нэгэнт илэрсэн. ЭМДС  энэ банкинд 140 гаруй тэрбум төгрөгөө алдаад байна. Тэгвэл саяхан “Голомт”-ын Д.Баясгалан харилцагчийн данснаас мөнгө гаргасан талаар сэтгүүлчдэд ээрэгдэн зугтаж байгаа бичлэг тархсан.  Хачирхалтай нь ижил нэртэй Г.Баясгалан ЭМДЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэн
4 жилийн өмнө
103.57.94.156
ЭМД даргаар Баясгалан болиод удаж бгаа шүү.
zochin
4 жилийн өмнө
202.131.250.130
oilgospngui
Иргэн
4 жилийн өмнө
66.181.179.53
Баясгалан ажлаа өгөөд удаж байгаа шдээ .Тэгээд ч тэр ийм юм хийх хүн бишээ.
Иргэн
4 жилийн өмнө
66.181.179.53
Баясгалан ажлаа өгөөд удаж байгаа шдээ .Тэгээд ч тэр ийм юм хийх хүн бишээ.
Иргэн
4 жилийн өмнө
66.181.179.53
Баясгалан ажлаа өгөөд удаж байгаа шдээ .Тэгээд ч тэр ийм юм хийх хүн бишээ.
Иргэн
4 жилийн өмнө
66.181.179.53
Баясгалан ажлаа өгөөд удаж байгаа шдээ .Тэгээд ч тэр ийм юм хийх хүн бишээ.
Төстэй мэдээ