alim.mn | 2024.12.22
Венецийн алдарт бамбар барьсан цагаач хүүгийн гарффит зураг усанд далд орж байна

Венеци нь эртний төдийгүй орчин цагийн гудамжны урлагийн бүтээлүүдээрээ алдартай. Тэдний нэг нь зураач Бэнксийн зурсан бамбар барьсан цагаач хүүгийн гарффит-зураг юм. Зураач энэ бүтээлээ Санта-Маргаритагийн гудамжны нэгэн байшингийн ханан дээр  Африкаас Европ зорих замдаа Газрын дундад тэнгисд живж амиа алдсан олон арван хүүхдүүдэд зориулсан нь ихэд нэрд гарсан.  Өдгөө Венецийг нөмрөөд байгаа үерийн түвшин улам нэмэгдсээр энэ алдартай граффит зураг бараг усанд бүрэн автах хэмжээнд хүрчээ. Усны түвшин одоогийн байдлаар зурагт дүрслэгдсэн хүүгийн цээжинд тулаад байна. Энэхүү гэрэл зураг үерийн аюулт түвшний дохио болон дэлхийн цахимаар цацагдаж  эртний хот усанд алга болох нь гэсэн айдсыг төрүүлжээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ