Д.Наранбаатар ерөнхийлөгчтэй, Д.Энхбаатар нарийн бичгийн даргатай энэ холбоо Монголын хүчний байгууллагад буудлагын хичээл заасаар дуусгах шинжтэй. Өмнө нь Хил хамгаалах ерөнхий газрынхантай “багш шавь” болсон. Сургалтын төлбөр нь мөн л 48 сая төгрөг. Энэ удаад бас л энэ ханшаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынханд буудлагын хичээл заажээ. Одоо цэргийнхэн, цагдаа хоёрт л заах үлдээд байна. Гэхдээ мэргэн буудагчидтай БХЯ, ЦЕГ арай тэгж “онигоон”-д орохгүй байх. Түүнээс гадна шүүхийн шийдвэрийнхэн буудлагын сургалт авахаар БХЯ, эсвэл цагдаагийн тусгай хүчинд хандаагүй нь гайхалтай. Яаж ч бодсон жинхэнэ мэргэжлийн буудагчид тэнд л байгаа. Мөн хамаагүй хямдхан тусах байсан байх. Харин энэ холбоо нь ердөө хувийн буудлагын л газар юм.Түүнээс гадна мэргэжлийн багш-дасгалжуулагчтай эсэх нь тодорхойгүй.